Monday, October 29, 2007

Арсенал vs Ливерпул

За хvлээж байсан тоглолт маань боллоо. Энэ тоглолтыг vзэх гэж Лениний музейд байдаг нэг паб-д очлоо. Негее пабаа олох гэж беен юм болов. Лениний музейг Ленин клубтэй андуурч баахан будиллаа хэ хэ. Тэнд ямар ч байсан их тухтай том дэлгэцтэй их зүгээр юм байна лээ.


Тоглолт эхлээд нэх удаагvй байтал миний негее хvндлээд байдаг Жеррард маань хаалттай цохилтоос цем ешиглеж гоол хийлээ. Ёстой беен баяр ингээ л алаад егех нь дээ гэсэн чинь Арсенал аймаар байнаа гоол хийчих шахаа л. Манайхан 2-р vе эхлээд муугvй тоглож байсан ч Арсеналын залуу од Фабрегас гоол хийгээд тоог тэнцvvлчихлээ. Ингээд энэ 2 баг 1-1-ээр тэнцсэнээр лигтээ хожигдоогvй хэвээр байсаар л байна.

Оо нээрээ Ардчилсан Солонгост талбай дээрээ 4-1 ээр хожигдсон Монголын шигшээ баг Солонгосын талбай дээр очоод 5-1 ээр хожигдсон байна. Тэнд очоод гоол хийж байна гэдэг чинь бас л муугvй амжилт гэж бодож байна.

Saturday, October 27, 2007

Аваргуудын лиг 3-ртойрог

Сая 10 сарын 23-24нд Аваргуудын Лигийн 3-р тойргийн тоглолтууд явагдсан билээ. Ноднин Английн Мачестер Юнайтед Ромаг 7-1 ээр бут ниргэж байсан билээ. Харин сая Английн бас нэг хvчирхэг баг Арсенал Чехийн Славиаг 7-0 ээр цем хийгээд хаячлаа. Багийн лидер Анри нь байхгvй нэх сайн тоглохгvй байх гэж олон хvн бодож байсан ч Арсеналчууд vнэхээр сайн байна. Дандаа залуучууд. Сая хожсоноор 14 билvv дараалсан хожлоо авч байгаа юм байх.
Миний дэмждэг Ливерпул сая ахиад хожигдчихлоо. Юу болоод байнаа муу туучийнууд чинь. 3 тойргийн дараа ганцхан оноотой. Хэсгээсээ гарах эсэх нь их эргэлзээтэй боллоо шvv.


















Маргааш Английн премиер лигийн Ливерпул vs Арсенал гэсэн тоглолт болно. Ширvvхэн юм болно доо. Хожигдол гээчийг амсаагvй байгаа Арсеналчуудыг манайхан хожиж чадах нь уу яах нь харж л байя.

Tuesday, October 23, 2007

Монголд эм аймаар vнэтэй байна шvv.

Би 2 жилийн емне элэгний хvнд евчин (цирроз)тусаад бараг л явж дууссан даа. Халдвартын эмнэлэгт 3 сар хэвтээд нэх сайн эдгэхгvй байсаар сvvлдээ гарахын тvvc болоод гарсан юм. Тэгээд бараг хедее очиж vхий гэсэн бодолтой хедее явах гээд байж байлаа. Харин тэгтэл азаар манай Анагаахын багш еерее Тэгш Хvсэл гээд хувийн эмнэлэгтэй Бадамжав гэдэг хvнтэй таарсан юм. Тэгээл тэр хvнээр эмчлvvлээд одоо ингээд амьд арзайгаад явж байна даа хэ хэ. Гэхдээ одоо ч бас байнга эмчилгээ гам хийдэг.

Улсын эмнэлэг хувийн эмнэлэг 2ын эмчилгээний чанар шал ондоо болсон юм байна лээ. Яг vнэнийг хэлэхэд улсын эмнэлэгт бол едерт нэг дусал, байцаатай шелнеес еер юм байхгvй. Харин Бадамжав эмчийн элэгний шугаман эмчилгээ нь vнэхээр vр дvнтэй. Хvн заавал эмнэлэгт хэвтэж 10 хоног ус шахуулах биш эрчимтэй vр дvнтэй эмчилгээг 3 хан хоногт хийдэг. Гэхдээ нэг асуудал нь мэдээж хувийн эмнэлэг юм хойно эм тарилгаа еерее худалдаж авдаг.
Жишээ нь би ечигдер vзvvлээд бичvvлсэн эмчилгээ:
-Минопаген С 20 ампл (нэг нь 4400 байдаг нийт 88000 болдог)
-Новамин 1ш (нэг нь 17500 vнэтэй дусал)
-Глицерин (16500 vнэтэй эм )
Нэг иймэрхvv л байна. Энэ жилээс 3 сард нэг vзvvлдэг болж байгаа. Урьд нь сар болгон ийм эмчилгээ хийлгvvлдэг байлаа. Яая гэхэв эрvvл энх байхын тулд ийм их ертегтэй эмчилгээ хийлгvvлээ л явж байна.

Sunday, October 21, 2007

Хелбембегийн тоглолтыг анх удаа амьдаар нь vзлээ :D

За ечигдер манай Монгол улсын шигшээ баг 2010 онд Омнод Африкт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны анхны тоглолтоо Хойд Солонгосын шигшээ багтай хийлээ. Энэ тоглолтыг хелбембегийн ногоон талбай дээр очиж vзлээ. Омно нь Монголчууд 7-0 ээр хожигдсон юм байна лээ. Энэ удаа ядаж тэнцчээсэй л гэж бодож байлаа. Гэтэл юун тэнцэх Солонгосууд чинь ямар ч аймаар хурдтай юм бэ. Монголын довтлогч нь тевийн хамгаалагчийг нь гvйцэхгvй байхий. Эхний vед тоо 3-0 боллоо. 2-р vе эхлээд Солонгосчууд ахиад нэг гоол хичихэв. За одоо тэнцэх ч енгерсен ядаж гоол хийчээсэй л гэж бодож байв. Гэтэл харин цаг дуусаж байхад эхний vед баг алаад байсан нехер маш гоё гоол хийж тэнд байсан хvмvvсийг ёстой их баярлуулсан даа. Гэхдээ яахвээ хvмvvc Монголчуудыг сайн тоглосон гэж ярьцгааж байна лээ.
Манай хаалгач гэж нэг сайхан мод байнаа ямар ч ашиг байхгvй. Дээрээс нь Монголчуудын дэмжиж байгаа нь ч гэж тоглогчдоо загнаа л хееш пз*** минь чи гvйгээчээ тэрийг солиёоо энэ тэр гэж орилоол. Гэхдээ дунд хавьцаа нэг гоол хийцэн бол тоглолт шал ондоо болох байсан байх. Сvvлд гоол хийгээд аймаар урам орсон гэвч цаг дуусцан даа.
Эцэст нь хэлэхэд Монголчууд шигшээ багтаа хенгенийхнийг оруулах хэрэгтэй юм шиг. Ядаж адилхан уралдаад байна хэ хэ

Thursday, October 4, 2007

Аваргуудын лигийн 2-р тойргийн тоглолт дууслаа.

Урьд шоно 8 тоглолт явагдсанаар аваргуудыг лигийн 2-р тойргийн тоглолт ондорлолоо.
Манай Ливерпул хожигдож бvр нервийг минь бараад хаячлаа.

2-р тойргийн дараагаар Реал Мадридын Неестэл Рой 3 гоолтой мэргэн буучийг тэргvvлж эхэллээ.

Wednesday, October 3, 2007

Soccer

За ингээд эхнийхээ мэдээллийг бичий доо. Дуртайгаараа
холбомбогийнхоо эргэн тойрны мэдээллээс хуваалцая.
Европын улсуудын топ 32 баг 8 хэсэгт хуваагдан тоглодог аваргуудын лигийн 2007-2008 оны улирлын тоглолтууд онгорсон 9 сарын 18-наас эхэлсэн билээ. Одоогийн байдлаар 1,2-р тойргийн тоглолтууд явагдаад байгаа билээ.
А хэсэг -----------Оноо
1.Марсель--------- 6
2.Порто ------------4
3. Ливерпуль------ 1
4.Бежиктас------- 0

В хэсэг----------- Оноо
1. Челси------------- 4
2.Валенсиа----------3
3.Шальке------------3
4. Росенборг --------1

С хэсэг----------- Оноо
1. Олимпиакос------4
2.Реал Мадрид-----4
3.Лацио--------------2
4.Бремен------------0

D хэсэг----------- Оноо
1.Шахтер------------6
2.Селтик-------------3
3.АС Милан---------3
4.Бенфика-----------0

Е хэсэг-------------Оноо
1.Барселона-------6
2.Рейнжэрс--------6
3.Штутгарт--------0
4.Лион--------------0

F хэсэг------------ Оноо
1.МанЮ------------ 6
2.Рома--------------3
3.Спортинг---------3
4.Динамо----------0

G хэсэг----------- Оноо
1.Фенербахче-----4
2.Интер------------ 3
3.Эйндховен------3
4.ЦСКА-------------0

Н хэсэг---------- Оноо
1.Арсенал---------6
2.Севийля--------3
3.Славиа----------3
4.Стеуа------------0

Блогтой боллоо би

За ингээд нэг блогтой боллоо. Байнга юм бичиж байхыг бодноо.