Monday, October 26, 2009

Ливерпуль 2-0 Манчестер Юнайтед

Ливерпуль 2-0 Манчестер Юнайтед
ПЛ-ийн 10р тойрогт Английн болон дэлхийн хамгийн ширүүн дерби тоглолт болох Ливерпуль vs Манчестер гэсэн тулаан боллоо.
Тоглолт эхлэхэд Улаанууд өнөөх л үндсэн формээшн болох 4-2-3-1 ээрээ гарч ирлээ. Гэхдээ өмнөх тоглолтуудаас бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт оржээ. Хамгаалалтад Шкэртэлийн оронд солгой Дани залууг, Бенаюунг баруун жигүүрт тавьж, харин Коетыг Жеррардын байрлал болох довтлогчийн ард тавьсан байлаа. Оролцох эсэх нь эргэлзээтэй байсан Торрес энэ тоглолтод гараанд гарсан нь копуудыг маш их баярлуулав...
Харин Чөөгийнүүдийн хувьд үндсэн 4-4-2 оороо тоглохоор гарч ирсэн. Мөн л бэртэлтэй байсан Рууний гараанд гарсан байв..
Ингээд тоглолт эхэллээ.. Талбай дээрээ байгаа манайхан арай санаачлагатай тоглон довтолж тоглож байв.. Эхний довтолгоог Лукас хүү 16 гийн шугам орчмоос хаалга руу цохьсон ч нилээн зайтай өнгөрсөн..
Бэртлээс ирсэн Алтан Жаал маань нилээн идэвхтэй тоглож байв.. Жигүүрээс бөмбөг аван довтолгоонд оролцож Патриц Эвраг маш их сандаргаж байлаа. Үүнийхээ хүчинд Эвраг шар жавтийгаар шагнуулж, маш эвгүй байрлалаас чөлөөт цохилт цохих эрхтэй болов. Цохилтыг Фабио Аурелио цохихоор бэлдэнэ. Түрүү жил Олд Траффордод яг энэ байрлалаас хаалттай цохилтоос гоолдож байсан билээ. Ер нь ч Саар энэ байрлалаас гоол алдаж байсан нилээн хэдэн тохиолдол мэдэх юм байна.. Хэдэн жилийн өмнө Шунсуке Накамура 2 цохио л 2 гоол хийж байсан.. Аурелио маань яагаад чадахгүй гэж... Ингээд цохилтыг гүйцэтгэсэн боловч Саар энэ удаа харин маш гайхалтай хаалт хийж багаа аварлаа.. Гайхалтай цохилт, фантастик сэйв...
....Удалгүй талбайн төвөөс бөмбөг тасалж сөрөг довтолгооноор Коет бараг л 1 эсрэг 1 гаран цохьсон боловч хаалгаа оносонгүй.. Хариуд нь Манчестерийхэн довтолж Валенсигийн дамжуулалтаар Рууний мөргөж эгээтэй л гоолдчихсонгүй.. Рейна байрандаа байж бөмбөгийг аюулгүй болголоо.. Энэ тоглолтод Манчестерийн хамгийн аюултай довтолгоо энэ байсан байх.. Манайхан прессинг сайн хийж, бөмбөг сайн тасалж МанЮг бараг л довтлуулахгүй байлаа...
...Ингээд 2-р үед гоол ороогүй ч тоглолт ширүүн үргэлжилжсээр байлаа.. Манчестерийн хэд хэдэн тоглолт шар жавтий хүртсэн бол манайхаас Каррагер мөн шагнуулаад байв..
Тоглолтын дэх мин. Сөрөг довтолгооноор Коет дээр бөмбөг ирж, мань хүн баруун талаар гүйж байсан Бенад дамжуулж, Израйл залуу маань ч нэг их нухалгүй 2 хамгаалагчын дундуур Торрест уралдуулсан пасс хаяв.. Торрес торгуулийн талбайд бөмбөг хүлээж аван, Фердинандыг биеэрээ хашин шууд хаалга руу цөм цохьлоо.. Хаалгач хаах ямар ч боломж байсангүй.. ГОООЛ!!! Гайхалтай финиш..Тиймээ ингээд бид 1-0 ээр тэргүүлж эхэллээ.. Алтан жаал маань ингээд 9 гоолтойгоор ПЛ-ийн мэргэн буучийг тэргүүлсэн хэвээр үлдлээ...
...Өнөөдөр манай хамгаалалт тун сайн байлаа. Жонсон бэртлээс эргэн ирсэн дээр Даниел Аггер гараанд гарсан нь нүдээ олсон сонголт болжээ.. Рафа ахиж гоол хийх гэж нэх улайрахгүй байгаа бололтой гоолын эзэн Торресыг суулгаж Давид Нгогийг оруулж ирлээ..
Гэнэт сөрөг довтолгооноор Коет хаалгачийн эсрэг гарах боломжтой байсан ч Видич түүнийг татаж унагааснаар энэ тоглолтод 2 дахь шар хуудсаа авч талбайг чөлөөллөө.. Видич ч манайх дээр улаан авах заяатай төржээ :D
Тоглолтын үндсэн цаг дуусч шүүгч 5 минут нэмэв. Энэ эгзэгтэй үед дуусашгүй хугацаа мэт санагдаж байлаа... Бөмбөг таслах гэж хэтэрхий улайрсан Машерано маань Саар дээр алдаа гаргаж мөн л 2дахь шар хуудсаа хүртэн талбайг чөлөөлөв.. Бас л МанЮ дээр улаан авах заяатай төрчжээ. :P Шал дэмий л газар алдаа гаргачлаа даа...
Шүүгчийн мэдлийн цаг бараг дуусаад байлаа...Гоол алдсандандаа улайрч довтолсон МанЮ хамгаалалтдаа алдаа гаргаж мөн л сөрөг довтолгооноор Нгог хаалгачын эсрэг ганцаараа гараад ирлээ. Энэ удаа Франц залуу маань маш тайван байж Ван Дер Саарын баруун буланд цохьж гоолдоод 2-0!!! Ингээд конец филма... Хавьд төрөөгүй сайхан мэдрэмж...
Маш хүнд дарамтан дор тоглож ялалт байгуулж биднийгээ баярлуулсан мерсисайдын дайчиддаа баярлалаа... Одоо энэ эрчээрээ сэргэж, байнга хожиж байх болтугай...

Энэ тоглолтод тоглосон бүрэлдэхүүнийг өөрийхөөрөө дүгнэвэл:

Рейна: 10 оноо. Хэдийгээр ажил багатай байсан ч алдаа гаргалгүй тоглож клийн шийт хийсэн...
Жонсон: 9 Бэртлээс ирээд бас л дажгүй тоглолт үзүүллээ.. Урьдных шигээ довтолгоонд сайн оролцож чадаагүй ч хамгаалалтад сайн байсан..
Каррагер: 9 Өнөөдөр Карра маань нэг шар хуссаныг эс тооцвол гайхалтай байлаа.. Үнэхээр зоригтой дайчин байсан.. Кэррик дээр ч эвгүй такл хийсэн дээ кк..
Аггер: 10 Энэ залуу ч өнөөдөр гайхалтай байсан даа..Ямар ч алдаа гаргаж харагдаагүй.. Одоо гараанд гаргаад байвал ч..
Инсуа: 9 Манай жижкэн залуу идэвхтэй сайн тоглолт үзүүлсээн. Хамгаалалтад сайн байсан..
Лукас: 9 Байнга бүтэлгүйгээр дуудуулдаг мань хүн өнөөдөр нэг шувуу буудсаныг эс тооцвол тун дажгүй тоглов...
Машерано: 9 Уул нь 10 өгчмөөр байсан ч улаан хуудас авцан болохоор 9 болгочлоо.. Маше ч ямар хүн бэ гэдгээ харуулсан даа..
Бенаюн: 9 Яг санасанд хүртэл тоглоогүй ч Торрест гайхалтай пасс өгсөн дөө...
Аурелио: 9 Довтолгоонд маш идэвхтэй оролцож байсан. Чөлөөт цохилтууд дээр ч Саарыг түгшүүлж байсан байх даа кк.
Коет: 8 Хэд хэдэн гоё боломж байсан ч ашиглаж чадаагүй...Гэхдээ л хөдөлмөрч Коет хэвээрээ л байсан.. Гоолын довтолгоонд оролцсон, Видичийг улаан авахуулсан гээ л...
Торрес: 10 Хийх ёстойгоо л хийсэн дээ.. Бэртлээс ирмэгцээ МанЮд гоолдоо л.. Бараг нэг цохио л нэг гоол хийцэн байх шүү... Одоо ахьж л бэртэл гэмтэлд баригдчихгүй байгаасай даа...