Monday, November 16, 2009

News...

Манайхан шигшээ багтаа..

Грек залуу Украйны талбай дээр очиж Воронингийхоо эсрэг тоглон клийн шийт хийсэн байна.. Ингэснээрээ Африк явах эрхдээ маш дөхөм болсон байна..

Машерано маань багаа ахлан 90 минут Испаний эсрэг тоглосон боловч хуучин багийн анд Алонсо нь дабль хийж 2-1 ээр Испаничууд хожсон...Пепе Рейна төгсгөлийн хэдэн минутад гарч тоглосон...

Дирк Койт Италийн шигшээгийн эсрэг 90 мин тоглосон бол Бабел маань 72 дэх минутаас сэлгээгээр орж ирж тогложээ...

Харин Филипп Деген 16 дотор алдаа гаргаж багаа Норвегид 1-0 оор хожигдоход том гавьяа байгуулжээ... :mrgreen:

Шкэртэл маань Словакийн шигшээ багтайгаа Америкийн багийг 1-0 ээр буулгаж авчээ..
http://www.liverpoolfc.tv

Машерано: Барсагийн тухай март

Сүүлийн үед түүнийг Барса авах гэж байна гэж хаа сайгүй шуугиж байгаа билээ. Тэрээр Барсатай холбогсон энэ олон шумийг өөрөө үгүйсгэсэн байна.
Пэп Гуардиола түүнийг маш их үнэлдэг бөгөөд энэ зун түүнийг Ноу Кампд аваачих гэж их хичээсэн билээ.
Гэвч Аргентин хагас хамгаалагч маани хэдийгээр манай баг энэ улиралд тааруухан тоглолт үзүүлж байгаа ч би багтаа үнэнч байна.. цуу ярианууд түүний ирээдүйд нөлөөлөхгүй гэжээ.
Хүн бүр Барса намайг сонирхсонийг мэднэ гэвч тэр бол одоо өнгөрсөн явдал гэж Машерано хэлжээ.
Ливерпул намайг явуулна гэж хэлээгүй. Зарим хүмүүс Барса намайг сонирхсон учир чи сайн тоглохүй байна гэж хэлж байна.
Би уриднийх шигээ тоглохгүй байгаагаа зөвшөөрнө, гэхдээ тийм учраас сайн тоглохгүй байгаа юм биш шүү.. Зүгээр л бидний хувид онцгүй улирал эхэллээ гэжээ

Үнэн худлаа н мэдэгдэхгүй ийм нэг ярилцлага байна.
http://www.espnstar.com/football/premier-league/news/detail/item345673/Mascherano:-Forget-about-Barca/


Xabi Alonso: After five years at Liverpool I needed a change


Энэ зун Анфиелдээс явснаас хойш сурвалжлагчдын хараанд ховор өртсөн Алонсо маань Реал Мадридыг тойрсон элдэв шуугиан намдахыг хүлээн чимээгүй байсан аж.

Тэрээр Испанийн "Хала Мадрид" сэтгүүл өгсөн ярилцлагадаа:
Агуу түүхтэй Ливерпуль клубтээ өнгөрүүлсэн 5 жил миний хувьд үнэхээр сайхан байсаaн, Гэхдээ надаа өөрчлөлт хэрэгтэй болсон.

Реал Мадридаас ирсэн санал манай багт ч чухал байсан байх. Тэд 5 жилийн өмнө ч надад аятайхан санал тавьж байсан.. Гэвч би Ливерпулийг сонгосноороо алдаагүй.. Харин ч их зөв зүйл болсон..

Реал Мадридын энэ улирлын талаар: Мэдээж бид бүрэлдэхүүний хувьд маш сайжирсан. Бид одоо дажгүй тоглож байгаа ч бид амбиц гаргалгүй, өшөө суралцаж, тоглолтоо сайжруулах хэрэгтэй байгаа..

...Реал Мадрид энэ улиралд Испанийн Прьемер Дивизионд түрүүлж тайтл авч чадна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна... гэжээ

Алонзо маань Реалын бүрэлдэхүүн 12 удаа тоглоод байгаа бөгөөд 3 ассист хаяад байгаа юм байна...

http://www.imscouting.com/global_news_item.aspx?id=3595

Wednesday, November 4, 2009

DIFFICULT BUT NOT IMPOSSIBLE

Зиак урьд шөнө Аваргуудын Лигийн 4 дүгээр тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө.. Манайхан өмнөх тойрогт талбай дээрээ гусуулсан Францын Лионы талбайд зочилж тоглолоо...

ПЛ-т 5 хожигдолтой, ЧЛ-д 2 хожигдолтой гээ л манайхны хувьд ч хар дарсан зүүд шиг улирал болж байгаа даа... Дээрээс нь гарааны бүрэлдэхүүн бараг тэрэг чигээрээ бэртэл гэмтлээс салахгүй байгаа гээ л..

За тэгээд Францад манайхан Анфиелдэд тоглосон бүрэлдэхүүнээс арай чанга бүрэлдэхүүнтэй очсон.. Тоглолтын хувьд ч дажгүй л тоглож байлаа.. Манайхан довтолж Лион хамгаалаа л..
83 дэх минд ирсэнээсээ хойш ихэнхдээ сэлгээнд сууж байгаа нисдэг Голланд Бабел маань цөм цохиж гоолдвоо... Манайханд ч итгэл найдвар төрөөд эхэллээ.. Ингээд бараг хожлоо кармаалдгийн даваан дээр цаг дуусч байхад манай энэ зуны наймаа үлэмж биет Грек залуу маань ирсэн бөмбөгийг мөргөөд холдуулчих юман дээр сунаж унаснаар хаалгачын эсрэг Лионы 2 тоглогч гараад ирвээ... Отон байгаасай бурхан минь.. битгий гоол болоосой гэж гуйсан боловч бурхан миний гуйлтыг сонссонгүй Лионы шинэ цэрэг Лисандро Лопез цохиод гоол хийчлээ :( Баярлаж хөөрсөн Лионы довтлогч, үзэгчдийг хараад уур аймшигтай их хүрч шууд орондоо ороод хэвтээд өгсөн дөө.

Ингээд одоо манай хэсэг иймэрхүү байдалтай боллоо...

Лион 4 10
Фиорентина 4 9
Ливерпуль 4 4
Дебречен 4 0

Одоо хэсгээс гарахын тулд бид Дебречен, Фиорентинаг хожиж, харин Лион Фиорентинаг хожихыг хүлээх хэрэгтэй болсон... Бараг л боломжгүй зүйл мэт харагдаж байна...
Тиймээ маш хэцүү... гэхдээ яагаад бүх юм дууссан гэж... Хөлбөмбөгт юу ч тохиолдож болно... Тоглолтын дараа Рафагийн хэлсэн DIFFICULT BUT NOT IMPOSSIBLE гэсэн үгээр энэ бичлэгээ өндөрлөе дөө...