Monday, June 29, 2009

Тони Мовбрэй

За 10-аад хоног өвөө эмээ нартай сувилалдаж байгаад ирлээ. Сайхан байлаа кэкэ.
Тэгээд амралтанд зүгээр хэвтэж байхаар гээд Селтикийн шинэ менежэрийн талаар жаал жуул юм орчуулах гэж үзлээ.. Ямар ч байсан ВБ-ийг дээд лигд оруулсан овоо эр гэдгийг нь мэдэх юм.. гэхдээ буцаагаад бас унагаасан л даа :D


Тони Мовбрэй

Бүтэн нэр: Антони Марк Мовбрэй
Төрсөн он: 1963-11-22
Төрсөн газар: Англи, Салтбурн
Өндөр 1.85м
Байрлал: Хамгаалагч

Тоглогчын хувиар:

1982–1991 - Миддлесборо
1991–1995 - Селтик
1995–2000 - Ипсвич Таун

Дасгалжуулагчийн хувиар:
2002 - Ипсвич Таун
2004-2006 - Хиберниан
2006-2009 ВестБромвич
2009- Селтик



Манай багийн нэг фэн ийн бичжээ..Орчуулгын алдаа их байгаа байх өөрсдөө засаад уншчаарай. :D


Саяхан ВестБромын дасгалжуулагч Тони Мовбрэйг Cелтикийг дасгалжуулах болсонтой холбогдуулан ВестБромын фэнүүд өөрсдийнхөө дургуйцлийг гаргаж миний блогт элдэв долоон юм их бичсэн байна лээ. Тэдний бичсэнээр бол Мовбрэй тэдэнд ямар нэгэн өртэй, байнга Аваргуудын Лигд тоглохын тулд тэднээс жигшүүртэйгээр урваж байна гэж бодож байгаа. Юуны түрүүнд орчин үеийн Европын хөл бөмбөгийн шилжилт хөдөлгөөнтэй энэ үед Мовбрэйг баян клуб их мөнгө амлахад нь унасан морио хаясан урвагч хэмээн уурлаж өөрсдийнхөөрөө зүтгэсээр байна лээ. Хоёрдугаарт, эдгээр дэмжигчид нь Moвбрэйг Селтик клубтэй ямар харилцан холбоотой гэдгийг сайн ухамсарлахгүй байна.Тэд бас Мовбрэйн шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй. Мэдээж баг нь доод дивизионд унасан хэцүү үед өөр тийшээ явж байгаа нь тиймэрхүү санагдавч хамгийн хайртай багаас нь биднийг удирдаад тоглуулаач гэсэн боломжийн санал тавьхад ямар ч хүн ийм л сонголт хийх байсан бус уу? Мовбрэйд Селтикийг гэсэн ямар их сэтгэл байгаа нь түүний хэдэн жилийн өмнө Селтикийн фэнүүдэд зориулан бичиж байсан захидлаас тодорхой харагдана. Энэхүү захиаг би ВестБром болон Селтикийн зарим нэгэн фэнүүдэд зориулан дэлгэж байна..

Liam Brady 1991 онд Селтик намайг авахаар миний тоглж байсан Миддлесборогийхонтой ярьж байна гэж надад хэлэх үед би Глазго хотын Селтик клубын талаар тийм ч сайн мэддэггүй байсан. Миний мэддэг юм гэвэл тэр клуб их алдартай бөгөөд гайхамшигтай түүх судартай, Европын Аваргуудын Лигийн цом хүртсэн хамгийн анхны Британийн клуб гэдгийг л мэдэж байсан. 1980 хэдэн онд намайг Боро-д тоглож байх үед манай залуучуудын багийн дасгалжуулагч Cелтик клуб болон, тэр клубт тоглодог агуу хөл бөмбөгчдийг магтан сайшааж ярьдаг байсан. Та нарын асуух гэж бодож байгаа тэр дасгалжуулагч хэн байсан бэ гэвэл тэрээр өмнө нь Селтик клубын шилдэг тоглогчдын нэг байсан бөгөөд түүний нэрийг Bobby Murdoch гэдэг.

1995 онд би Cелтик клубыг болон тэр тусмаа хөгжөөн дэмжигчдийг орхин явах болоход миний зүрх сэтгэлд хэзээ ч арилашгүй гунигт дурсамж төрж, тэр дурсамж ахиж хэзээ ч намайг орхиж яваагүй юм.

Клубын түүхэн дэх хүнд хэцүү цаг мөчид би өөрийнхөө бүх зүйлийг клубт өгч шилдэг тоглогч нарын багт тоглож байсандаа сэтгэл бахдалтай байдаг. Энэ үе бол Глазго хотын East End-д эргэж хөрвөөсөн цаг байсан бөгөөд “sack the board”” бүлэглэл нь хотын олон тооны хөл бөмбөгийн багууд дунд толгой цохиж байсан юм. Энэ үед Селтик клубт өөрчлөн байгуулалт болж байсан бөгөөд би Селтикийг орхихоос өөр аргагүй болсон. Миний Селтикт байхад ойлгосон зүйл бол сайн цаг мөдхөн ирнэ, тэр сайн цаг нь булан тойроод л болно, Cелтик клуб удахгүй их амжилт гаргаж “цэнхэр тэнгэрийн наран доор сүлд дуугаа дуулна” гэдэгт клубын хөгжөөн дэмжигчид итгэж байсан юм. Манай багийн фэнүүд биднийг сэтгэл зүрхнээсээ дэмжиж байсан бөгөөд, тэр л фэнүүдийнхээ багаа дэмжсэн уухайн дунд тоглохдоо би энэхүү агуу гэр бүлийн салшгүй нэг гишүүн гэсэн үгээр хэлж болшгүй сайхан мэдрэмж төрдөг байсан. Тиймээс ч бид үзэгч, дэмжигчдийнхээ төлөө өөсдийгөө бүрэн дайчилж тэднийгээ сайхан тоглолтоор шагнан баярлуулах гэж хичээн тоглодог байсан юм. 1995 оны тэр нэг гунигт өдөр би хорт хавдраар эхнэрээ алдан, улмаар клубээ орхиж ахиж тэрхүү үзэгчдийн дундах гайхалтай сайхан мэдрэмжийг мэдрэх боломжгүй болсон юм. Миний амьдрал хугарсан тэр үед би үнэхээр ямар ч бие, сэтгэлийн тэнхэлгүй болсон ба бөгөөд хайр сэтгэл, халуун сэтгэлийн үггүй энэ амьдрал утгагүй санагдах үе ч байлаа. Гэвч миний амьдрал хоосон болсон энэ үед Cелтик клубын маань тив тивийн хэдэн мянган фэнүүдээс сэтгэлийн үгс ирж тэдгээр нь миний амьдрал дах хоосон орон зайг өөрсдийн утга агуулгаараа дүүргэхэд тусласан юм.

Миний урьд хэлсэнчнээр Селтик бол үргэлж миний клуб байх болно.Би McStay, Nicolas, Collins, Grant, Bonner болон бусад олон хүн шиг агуу “Celt”-үүд шиг энэ клубын төлөө тоглож байснаараа бахархдаг. Гэхдээ хамгийн гол миний мэдэж байгаа юм бол миний жерсиг татаж авах үед би бүх юмаа өгсөн яагаад гэвэл би Селтик клубээ сэтгэл зүрхнээсээ дэмждэг хөгжөөн дэмжигчдийнхээ үнэнхүү жинхэнэ “Celt” байна гэдгээ мэдэж байна.


Биеэ бодож байхтун, Бурхан өршөөх болтугай.

Та бүхнийг хүндэтгэсэн

Ipswich town багийн менежер Тони Мовбрэй.