Wednesday, November 4, 2009

DIFFICULT BUT NOT IMPOSSIBLE

Зиак урьд шөнө Аваргуудын Лигийн 4 дүгээр тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө.. Манайхан өмнөх тойрогт талбай дээрээ гусуулсан Францын Лионы талбайд зочилж тоглолоо...

ПЛ-т 5 хожигдолтой, ЧЛ-д 2 хожигдолтой гээ л манайхны хувьд ч хар дарсан зүүд шиг улирал болж байгаа даа... Дээрээс нь гарааны бүрэлдэхүүн бараг тэрэг чигээрээ бэртэл гэмтлээс салахгүй байгаа гээ л..

За тэгээд Францад манайхан Анфиелдэд тоглосон бүрэлдэхүүнээс арай чанга бүрэлдэхүүнтэй очсон.. Тоглолтын хувьд ч дажгүй л тоглож байлаа.. Манайхан довтолж Лион хамгаалаа л..
83 дэх минд ирсэнээсээ хойш ихэнхдээ сэлгээнд сууж байгаа нисдэг Голланд Бабел маань цөм цохиж гоолдвоо... Манайханд ч итгэл найдвар төрөөд эхэллээ.. Ингээд бараг хожлоо кармаалдгийн даваан дээр цаг дуусч байхад манай энэ зуны наймаа үлэмж биет Грек залуу маань ирсэн бөмбөгийг мөргөөд холдуулчих юман дээр сунаж унаснаар хаалгачын эсрэг Лионы 2 тоглогч гараад ирвээ... Отон байгаасай бурхан минь.. битгий гоол болоосой гэж гуйсан боловч бурхан миний гуйлтыг сонссонгүй Лионы шинэ цэрэг Лисандро Лопез цохиод гоол хийчлээ :( Баярлаж хөөрсөн Лионы довтлогч, үзэгчдийг хараад уур аймшигтай их хүрч шууд орондоо ороод хэвтээд өгсөн дөө.

Ингээд одоо манай хэсэг иймэрхүү байдалтай боллоо...

Лион 4 10
Фиорентина 4 9
Ливерпуль 4 4
Дебречен 4 0

Одоо хэсгээс гарахын тулд бид Дебречен, Фиорентинаг хожиж, харин Лион Фиорентинаг хожихыг хүлээх хэрэгтэй болсон... Бараг л боломжгүй зүйл мэт харагдаж байна...
Тиймээ маш хэцүү... гэхдээ яагаад бүх юм дууссан гэж... Хөлбөмбөгт юу ч тохиолдож болно... Тоглолтын дараа Рафагийн хэлсэн DIFFICULT BUT NOT IMPOSSIBLE гэсэн үгээр энэ бичлэгээ өндөрлөе дөө...