Tuesday, February 19, 2008

Ливерпуль 2-0 Интер

Урьд шөнө болсон энэ тоглолт үнэхээр сайхан тоглолт байлаа. Рафа АЛ-д хир тоглодог вэ гэдгээ харууллаа даа. Тоглолтын эхнээс дарамталсаар байгаа л дуусгалаа. Уул н Киву, Кордоба 2 ч их л тэссэн дээ. Пенант гарч ирээ л баруун жигүүрт бужигнуулж байгаа л сайхан пассууд чулуудаж байснаас2 ыг ньгоол болгож чадлаа. Пенант Рафагийн нүдээ олсон ухаалаг сэлгээ байлаа.

Анфиелд Цэнгэлдэхийн атмосфер гэж аймаар юмаа. Ер нь улаанууд бүгдээрээ энэ тоглолтод үнэхээр сайн байлаа. Ялангуяа Машерано бол хэн гэдгээ харууллаа даа. Агуу Ибра нь бараг л камерт
өртсөнгүй. Бабелаас ч бөмбөг булаана гэдэг хэцүү байх шиг байна лээ дээ гэхдээ Бабел пасс хаяхдаа жоохон тийм байх шиг.

Photobucket
Жеррардын гоол үнэхээр өөрийн нь нэрийн хуудас болсон классик гоол байлаа. Ингээд энэ тоглолтод АЛ-ын 5 дахь гоолоо хийснээр мэргэн буучийг Роналду Златан нарын хамт тэргүүлж эхэллээ.

Photobucket
Торрес энэ тоглолтод хэдий тийм сайн тоглоогүй ч Матераззийг гаргаж багтаа том бэлэг барьлаа даа.

Photobucket
Английн шигшээгийн Капелло тоглолтыг ирж үзэж байгаа нь.

За тэгээд Улаанууд энэ эрчээрээ урагшаа. АЛ-д түрүүлэн болтугай.

Saturday, February 16, 2008

Liverpool vs Milan 2005



2005 оны Аваргуудын Лигийн финалын тоглолт. Тиймээ энэ тоглолт хүн болгоны сэтгэлд хоногшон үлдсэн билээ. Манайхан эхний үед 3-0 ээр хусуулж яваад 2ер үе эхлээд манай агуу Жеррард маань гоолдож багаа нойрноос сэрээсэн билээ. Тэгээ л ердөө 8хан минутын дотор 3 гоол хийж тоог тэнцүүлээд улмаар торгуулийн цохилтоор ялж Жеррард толгой дээрээ цом өргөж байсан мөч тодхон санагдаж байна.

Энэ тоглолт Аваргуудын лигийн зууны шилдэг тоглолтоор шалгарсан билээ.