Sunday, November 6, 2011

Эргэн дурсахад

Өнөөдөр санамсаргүй явж байгаад гэнэт энэ блогруугаа орчихлоо. Хуучин бичиж байсан бичлэгүүдээ эргүүлээд нэг харлаа. Бас л хүнээс санаа зовмоор юмнууд бичдэг байжээ кк. Гэхдээ л хэсэг хуучны дурсамжаа сайхан сэргээж авлаа шүү.. Одоогоос бараг 5 жилийн өмнө юмдаа.. оюутан байхдаа ангиараа блог нээж байж билээ. Манай ангийхан ч ихэнх нь хичээл нтрийхээ талаар л анхныхаа бичлэгүүдийг хийгээ л эхэлж байсан санагдана. Гэтэл би гэдэг хүн шууд л Соккер гэж ирээ л анхны бичлэгээ хийж байж. Тэгээ л дандаа л хөлбөмбөг, дэмждэг клуб болох Ливэрпүүлийхээ талаар л өөрийхөө хэмжээнд сэтгэл хөдлөлөөрөө ганц 2 өгүүлбэр бичиж байсан даа.. Older post гэдэг товч дээр дарсаар байгаад хамгийн эхний хуудсанд очвол цаа чинь ийм гарчигтай нэг post үйлдэж байж.
Хелбембегийн тоглолтыг анх удаа амьдаар нь vзлээ :D
Аймаар сүртэй гарчиг хаха.. Гэтэл нөгөө үзсэн тоглолт нь Улаанбаатарт Хойд Солонгосын шигшээ баг ирээд манайхныг бут ниргэчээд явдаг тоглолтыг үзэж байж.. Яах аргагүй л амьдаар нь үзсэн хөлбөмбөгийн албан ёсны тоглолт мөнөөс мөн.. Хэдийгээр илт илүү өрсөлдөгчид манайхнаас талбар бүрт илүүрхэж байсан ч тоглолт дуусахаас өмнө манай шигшээгийн "4 нойморт" гоолдоход яг л хожчихсон юм шиг л баярлаж хэзээ нэг цагт дэмждэг багийхаа тоглолтыг жинхэнэ стадионд нь ороод үзэхэд ямар байх болдоо гэж бодож байсан юмдаг.
Гэтэл харин энэ зун бодсоноос хамаагүй эрт буюу хайртай Ливэрпүүлийхээ тоглолтыг үзэх боломж тун санамсаргүй тохиолдсон юм. Ливэрпүүл клуб Азиар аялан тоглолт хийнэ гэсэн мэдээллийг мэдээж аль эрт мэдэж байсан ч яг очоод үзэж чадах эсэхдээ эргэлзэж л байлаа. Бүр тоглолт үзэхээр явах хүмүүсийн нэрс тодорцон байхад ч би үзэж чадахгүйдээ итгэцэн явж байсан юм.. Гэтэл гэнэт аз таарч манай нэг найз явахаа болж урьдчилан захисан байсан билетийг үхүүлэхгүйн тулд би явахаар болов..
Ингээд Ливэрпүүл клубыг дэмждэг хэдэн найзуудтайгаа хамт өмнөд хөршийн ГуанЖу хотыг наадмын үеэр зорьсон юм.. Тэндхийн нэг багтай Улаанууд маань нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай.. Хэдийгээр Анфилд Роад цэнгэлдэх хүрээлэн биш ч ТВ-гээр харж хайрладаг тоглогчдоо өөрийн нүдээр тоглохыг нь харна гэдэг бол одоохондоо ХАНГАЛТТАЙ..
Ингээд зорьсон хэрэг маань ч бүтэж бид хайрт Ливэрпүүл клуб, Хаан Кеннигээ амьдаар нь харч чадсан юмаа... Тэр үеэр цэнгэлдэхэд тоглолт үзсэн талаар би зун нэг юм ливэрүүлийхээ форум дээр бичиж байсан.. тэрийгээ энд оруулчихая..

Баахан адал явдал болж болж нэг юм цэнгэлдэх дээр очив. Гаднаас нь харахад л сүртэй сайхан стадион. Маниус 11р хаалгааар орох байсан ч өмсгөл нтр хайж хажуугаар нь жоол явсан. Даанч гадуур нь өмсгөл нтр заж байгаа газар байгаагүй. Амараа ах, Чинзо 2 нөгөө туннелтэй тал руу явж бид өөрсдийнхөө секторт суухаар цэнгэлдэх рүү орсон юм. Манайхан ч түрүүлээ л тасалбараа шалгуулаа л орцгоочив. Гэтэл манай баннер ачцан байсан Аваргыг баннераа үлдээхгүй бол оруулахгүй гэсэн бололтой хужаа цагдаа нар маяглалдаад байж байна. Нөгөө талд Муужгуугийн авч явсан далбааг бас хураачиж. Яадаг ийдэг билээ гэж сандарч байгаад юу ч гэсэн Амараа ахад хэлээд үзье, болохгүй бол тэр л биз гээд өөрсдөө орцгоов. Цэнгэлдэх дотор харин дэлгүүр ажиллаж байна. Тэндээс бүгд нэг нэг цамц, ороолт, малгай, түлхүүрийн оосор авсан байх..
За тэгээд яг суудалдаа суухаар орж иртэл хүмүүс нэх цуглараагүй байгаа бололтой, талбай дээр харин нэг таньдаг халзан толгой бэлтгэл хийцэн тууж явна.. Хөөх Мейрэлэш байна нтр гээ л маниус зураг хөргийг нь баахан дарсан. Дараа нь тэгээ л Ян Эйр, Кларк, Кевин Кийн нтр гэсэн хүмүүс гарч ирээ л байсан. Маниус ч тэр хэн байна, энэ хэн байна нтр гэж холоос шууд танилгүй санал зөрөлдөв.. Бид нарын яг эсрэг талд Хужаагийн фэн клубийн гарууд нэг секторт сууцан дуу муугаа дуулалдаа л сүртэй... хааяа бөөн шуугиан болоо л явчна.. яасан нь ч бүү мэд.. харин дараа сонсохнээ нь бас 2 чөөгий орж ирээд шуугиулаад байсан юм шиг байна лээ.. Тоглолт эхлэх дөхөө л... Эхлээд Гуанжугийн багийхан бүгдээрээ гарч ирэн бэлтгэл хийж эхлэв.. Удаа ч гүй манай эхлээд гараанд гарсан 11 талбай дээр гарч ирлээ.. Хүмүүс ч орилолдоо л бөөн сүр... Карра, Фланаган, Келли, Нгог, Коул... нтр гээ л.. ТВгээр л харж байсан хүмүүс хэдхэн алхмын цаана хоорондоо бөмбөг дамжуулаа л... сайхан байсаан..
Нэг харсан чинь энд тэнд нүд эрээлжисэн баахан баннерууд гараад ирж.. For Kenny, For 19th, This is chinese Anfield... нрт гээ л.. Тэхээр нь би очоод баннераа гуйгаад үзий гээд Аварга бид 2 хамт үүд рүү явав.. Тоглолт эхлэх гээд хүмүүс бөөн бөөнөөрөө орж иржийнаа.. Өө тэгсэн манай баннер, төрийн далбаа 2ыг минь муусайн юмнууд хогийн савныхаа хажууд тавьцан байдын.. Бид 2 ч нэг гуйдымуу гэснээ шууд л баннер, далбаа 2оо аваа л буцаад гүйчлээ кк.. Очоо л шууд бүгдээрээ хамжаа л тоглолт эхлэхээс өмнө арай чүү нэг юм өлгөж тогтоосондоо...
За тэгээд тоглолт эхэлсээн.. Миний хувьд өмнө нь амьдаар нь хөлбөмбөг үзэж байсан гэвэл одоо Монголын шигшээ л чансаа ойролцоо хэдэн улстай тоглосон л байх..кк Гэтэл Ливэрпүүлийн маань тоглолт тэрнээс тэс ондоо... Хүмүүсийн гүйж байгаа, дамжуулж байгаа нтр нь арай л аймаар.. Ямар сайндаа л бид нар бэлтгэл дээр Пачекогийн доторлож цохьж оруулсан гоолыг харчаа л мэл гайхаж байгаам чинь кк. Бөмбөг нь одоо яаж ч эргээд байгаамдээ..
Тоглолтын хувьд ч тэгээд бүгд үзсэн болохоор нэх нуршаад яахав.. Гэхдээ л энэ муулаад байгаа Жо мо чинь амьдаар нь тоглож байхыг үзсэн чинь пээ гончигсүм минь аймаар юм.. Аан Карра бол тэгээ л төрцөн амьтан юм байна лээ.. Талбай дээр байжыгаа байдал нтр гээ л.. Тэр сүүлийн гоолыг алдахад Брэд Жонесыг загнаж байгаа нь гээ л.. яг л Каррагийн гаргадаг үйлдлүүдийг амьдаар нь сайхан харж авсаан...
2р үед бүрэлдэхүүнийг тэр чигээр нь солиод Аггер тэргүүтэй нөхдүүд гарч ирсэн.. Шинэ цэрэг Адамын хамгийн анхны улаан хувцастай тоглолтыг үзчдэг маниус нээрээ бас азтай.. Адам ч гарч ирэнгүүтээ л аймаар аймаар кросс хаяаа л... Манай 35 саяын үнэтэй Далайцэрэн ч бас хажуунаас нь харахад сайхан амьтан байна лээ.. гүйж байгаа нь газар цөм цөм гишгэчих гээ л.. дэнхэгнээ л... тэр солгой хөлийн удаар гэж аяаяаяа.. Нэг гуядсан бөмбөг нь рекламны самбар дээр пүршнээс ойж байгаам шиг л ойж байна лэээ.. Тэр чинь одоо нилээн зайтай байсан самбар шдээ.. Мань хүн ч ч зүтгэсээр байж нэг ассист, нэг гоол хийсэн..Харин сүүлд 2 гоол алддаг нь жоохон тиймэрхүү ч манайхан жоохон хайнга байх шиг байна лээ..
Аан бас хужаа нар тоглогчдыг нэрээр нь дуудна гэж саваагаад хаячдын.. Манай Рэгзэн л сайн дуурайж үзүүлээд байсан.. Мань хүн хүн дуурайгаад орилоод байсан чинь тэрүүгээр байсан цагдаа нар инээлдээд байна лээшт кк.
Ингээд нэг мэдэхэд л цаг харвасан сум шиг хурдан өнгөрч тоглолт минь дууссан байлаа.. Маниус ч гарч Амараа ах, Чинзо 2ыг хүлээнгээ ганц нэг батиараа татуулсан.. Тэгээд тэр 2ыг ирсний дараа бөөнөөрөө харьцгаасан даа...





Тиймээ тэр тоглолтыг үзэхэд үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байсан... Гэхдээ хүний шунал гэж хязгааргүй юмдаа.. Одоо миний бодолд Англид, Ливэрпүүл хотод нь очоод багийхаа тоглолтыг үзэх юмсан гэсэн хүсэл эргэлдсээр л... Санаж явбал бүтнээ гэж хэзээ нэгэн цагт очиж л таараа...

Зун даруулсан ганц 2 зургаа хийчхэе.. Дараа нь гэнэт өнөөдрийх шиг орж ирээд уншихад дурсамжтай юмуудаа..



Тоглолт болсон стадион.. ГуанЖу, Тиан Хе стадиум 68 мянган хүний суудалтай.. Анфилдаас 20иод мянган хүний суудлаар илүү гэж байгаа..


Карра тэргүүтэй ТВ-гээр л хардаг байсан баатрууд маань хэдхэн алхмын цаана гарч ирэн бэлтгэл хийж байгаа нь..


Чарли Адам... Энэ нөхрийн Ливэрпүүлийн төлөөх хамгийн анхны тоглолтыг бид Ливэрпүүл хотын Скоусеруудаас өмнө үзэх заяа тохиосон бөлгөө...


Mongolian Kopites Hearts LFC... Тиймээ бидний авч явсан энэ баннер тэр оройн хамгийн шилдэг баннераар нэрлэгдэж чадсан юм.. Сайн харвал NG үсэгний дээхнүүр миний ярзайсан царай харагдана... :D


Тоглолт эхлэхээс өмнө цэнгэлдэх тойрч яваад батиараа татуулав...


Манайхан цаана халаалтаа хийцгээгээ л...


You will never walk alone...!


Нэгдүгээр үеийн завсарлагаар гялс зургаа татуулав.. Энэ үеээр бидний нуруу дэлхий даяар шууд гарсан билээ... :D


Олон гоол орсон сонирхолтой сайхан тоглолт болсон. Эцэст нь хожил манайх...