Friday, November 23, 2007

Бурханд хэлэх зевлегее

Би саяхан Монголын яруу найрагчдын "Бас л завгvй" цомгийг олж авсан юм. Vнэхээр гоё шvлэгнvvдтэй юмаа. Надад Галсансvхийн "Бурханд хэлэх зeвлeгee" гээд энэ шvлэг их таалагддаг. Бурхаан би чамд нэг л юм хэлий Чи битгий хуцаа гээл.

Б.Галсансvх - Бурханд хэлэх зeвлeгee

Чи хийсэн кино бvхэнд нэжгээд Мeнге гэсэн vг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Мeнгe гэсэн vгтэй киног хvмvvс мeн ч их vзэж байна
Чи зохиосон дуу бvхэнд нэжгээд ХАЙР гэсэн vг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Хайр гэсэн vгтэй дууг хvмvvс хамгийн их сонсож байна

Чи гаргасан зарлал бvхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн vг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн Найдвартай гэсэн зарлал нээрээ хvмvvcийг их залхааж байна
Чи шилжилтийн vед бvгд ЗОВОХ ёстой гэж надад
Чанга дуугаар хэлсэн. Шилжилтийн vе нь юм байлгvй, бvгд л зовж байна
Чи бичиж байгаа ном бvхэнд ЖАРГАЛ гэсэн vг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. ЖАРГАЛ гэсэн vгтэй номыг хvмvvс жигтэйхэн их уншиж байна
Чи зохиосон хeгжим бvхэнд О ля ля гэсэн номыг хvмvvс аяз байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. О ля ля гэсэн аяз хvмvvcт онцгой таалагдаж байна
Чи тамхины хайрцаг бvр дээр ХОРТОЙ гэсэн vг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Хортой гэсэн тамхийг хvмvvс хамгийн их татаж байна
Чи уух архины шил болгон дээр ЧАНАРТАЙ гэсэн тэмдэг тавь гэж
Чанга дуугаар хэлсэн. Чанартай гэсэн архийг хvмvvс шил шилээр нь ууж
Чиний хэлсэн бvхнийг чинь БУРХАН гуай бид бүгдийг биелүүлдэг
Чамд хэлэх нэг зeвлeгeeбайна: -Чи битгий хуцаа!

Татаж аваад сонсохыг хvcвэл энд дарна уу