Monday, October 29, 2007

Арсенал vs Ливерпул

За хvлээж байсан тоглолт маань боллоо. Энэ тоглолтыг vзэх гэж Лениний музейд байдаг нэг паб-д очлоо. Негее пабаа олох гэж беен юм болов. Лениний музейг Ленин клубтэй андуурч баахан будиллаа хэ хэ. Тэнд ямар ч байсан их тухтай том дэлгэцтэй их зүгээр юм байна лээ.


Тоглолт эхлээд нэх удаагvй байтал миний негее хvндлээд байдаг Жеррард маань хаалттай цохилтоос цем ешиглеж гоол хийлээ. Ёстой беен баяр ингээ л алаад егех нь дээ гэсэн чинь Арсенал аймаар байнаа гоол хийчих шахаа л. Манайхан 2-р vе эхлээд муугvй тоглож байсан ч Арсеналын залуу од Фабрегас гоол хийгээд тоог тэнцvvлчихлээ. Ингээд энэ 2 баг 1-1-ээр тэнцсэнээр лигтээ хожигдоогvй хэвээр байсаар л байна.

Оо нээрээ Ардчилсан Солонгост талбай дээрээ 4-1 ээр хожигдсон Монголын шигшээ баг Солонгосын талбай дээр очоод 5-1 ээр хожигдсон байна. Тэнд очоод гоол хийж байна гэдэг чинь бас л муугvй амжилт гэж бодож байна.