Wednesday, March 5, 2008

Арсенал vs Милан

Сайхан тоглолт боллоо. Тоглолтын эхэнд Милан довтлох маягтай байсан боловч удалгүй Арсенал тоглолыг өөрийн темпэндээ оруулж чадав.
Ер нь тоглолтын турш Арсенал илүүрхэж хэд хэдэн сайхан боломж бүрдүүлсэн боловч гоол болгож чадахгүй байлаа. Харин Миланы хувь Кака Пато л 2 хаалганаас холуур хэд хэд цохисон байх. Ингээд 84 дэх минутад Испани залуу ид шидээ харуулж бараг 30 аад метрээс хаалганы баруун доод булан руу цохин тооны харьцааг 1-0 болголоо. Ингэснээр Арсенал 8 д үлдэх нь тодорхой болсон юм. 90+2 минд Валкотт сугарч гарч ирэн нэгэн гоёмсог пассыг Адебаюорт өгч тэрээр Аваргуудын лигийн анхны гоолоо Милын торонд хийв.
Ер нь энэ тоглолт миний бодлоор 2 долоо хоногийн өмнөх Ливерпуль Интерийн тоглолттой тун төстэй тоглолт боллоо.