Урьд шөнө болсон энэ тоглолт үнэхээр сайхан тоглолт байлаа. Рафа АЛ-д хир тоглодог вэ гэдгээ харууллаа даа. Тоглолтын эхнээс дарамталсаар байгаа л дуусгалаа. Уул н Киву, Кордоба 2 ч их л тэссэн дээ. Пенант гарч ирээ л баруун жигүүрт бужигнуулж байгаа л сайхан пассууд чулуудаж байснаас2 ыг ньгоол болгож чадлаа. Пенант Рафагийн нүдээ олсон ухаалаг сэлгээ байлаа.
Анфиелд Цэнгэлдэхийн атмосфер гэж аймаар юмаа. Ер нь улаанууд бүгдээрээ энэ тоглолтод үнэхээр сайн байлаа. Ялангуяа Машерано бол хэн гэдгээ харууллаа даа. Агуу Ибра нь бараг л камерт
өртсөнгүй. Бабелаас ч бөмбөг булаана гэдэг хэцүү байх шиг байна лээ дээ гэхдээ Бабел пасс хаяхдаа жоохон тийм байх шиг.
Жеррардын гоол үнэхээр өөрийн нь нэрийн хуудас болсон классик гоол байлаа. Ингээд энэ тоглолтод АЛ-ын 5 дахь гоолоо хийснээр мэргэн буучийг Роналду Златан нарын хамт тэргүүлж эхэллээ.
Торрес энэ тоглолтод хэдий тийм сайн тоглоогүй ч Матераззийг гаргаж багтаа том бэлэг барьлаа даа.
Английн шигшээгийн Капелло тоглолтыг ирж үзэж байгаа нь.
За тэгээд Улаанууд энэ эрчээрээ урагшаа. АЛ-д түрүүлэн болтугай.
Tuesday, February 19, 2008
Ливерпуль 2-0 Интер
Posted by
Баяраа
0
comments
Subscribe to:
Posts (Atom)