Tuesday, October 23, 2007

Монголд эм аймаар vнэтэй байна шvv.

Би 2 жилийн емне элэгний хvнд евчин (цирроз)тусаад бараг л явж дууссан даа. Халдвартын эмнэлэгт 3 сар хэвтээд нэх сайн эдгэхгvй байсаар сvvлдээ гарахын тvvc болоод гарсан юм. Тэгээд бараг хедее очиж vхий гэсэн бодолтой хедее явах гээд байж байлаа. Харин тэгтэл азаар манай Анагаахын багш еерее Тэгш Хvсэл гээд хувийн эмнэлэгтэй Бадамжав гэдэг хvнтэй таарсан юм. Тэгээл тэр хvнээр эмчлvvлээд одоо ингээд амьд арзайгаад явж байна даа хэ хэ. Гэхдээ одоо ч бас байнга эмчилгээ гам хийдэг.

Улсын эмнэлэг хувийн эмнэлэг 2ын эмчилгээний чанар шал ондоо болсон юм байна лээ. Яг vнэнийг хэлэхэд улсын эмнэлэгт бол едерт нэг дусал, байцаатай шелнеес еер юм байхгvй. Харин Бадамжав эмчийн элэгний шугаман эмчилгээ нь vнэхээр vр дvнтэй. Хvн заавал эмнэлэгт хэвтэж 10 хоног ус шахуулах биш эрчимтэй vр дvнтэй эмчилгээг 3 хан хоногт хийдэг. Гэхдээ нэг асуудал нь мэдээж хувийн эмнэлэг юм хойно эм тарилгаа еерее худалдаж авдаг.
Жишээ нь би ечигдер vзvvлээд бичvvлсэн эмчилгээ:
-Минопаген С 20 ампл (нэг нь 4400 байдаг нийт 88000 болдог)
-Новамин 1ш (нэг нь 17500 vнэтэй дусал)
-Глицерин (16500 vнэтэй эм )
Нэг иймэрхvv л байна. Энэ жилээс 3 сард нэг vзvvлдэг болж байгаа. Урьд нь сар болгон ийм эмчилгээ хийлгvvлдэг байлаа. Яая гэхэв эрvvл энх байхын тулд ийм их ертегтэй эмчилгээ хийлгvvлээ л явж байна.