Thursday, November 22, 2007

Eвро2008-д оролцох улсын шигшээ багууд тодорлоо

Хойтон зун Австри Щвьецайрт болох хелбембегийн Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын нэрс тодорлоо.
А хэсэг Польш, Португал
Б хэсэг Итали, Франц
С хэсэг Грек, Турк
Д хэсэг Чех, Герман
Е хэсэг Хорват, Орос
Ф хэсэг Испани, Швед
Г хэсэг Румын, Голланд
Эдгээр 14 улс дээр зохион байгуулагч Австри, Швейцарийн шигшээ багууд нэмэгдэж Европ тивийн аваргын төлөө өрсөлдөх болно. Урд шене хэсгийн хамгийн сvvлчийн тоглолт маш их сенсаацтай явагдаж енгерсен билээ.Учир нь энэ удаагийн тэмцээнд Английн шигшээ баг орлцох эрхгvй болсон явдал байлаа. Өчигдер тэд Хорватын шигшээ багтай тэнцэх л юм бол хэсгээсээ гарах боломжтой байсан билээ. Гэвч 3-2 оор нутагтаа хожигдож хойтонгийн тэмцээнд бид Стивен Жеррард, Фрээнк Лампард, Дэвид Бекхэм, Уэйн Рvvний нарын тоглолтыг үзэх аз дутлаа. Гэхдээ яах вэ энэ жил Англичуудыг хэсгээс нь хассан улс хойд херш ОХУ-ын шигшээ баг билээ.

Ах нарын маань дасгалжуулагч Гуус Хидийнк. Vнэхээр гайхалтай дасгалжуулагч юмаа. 2002 онд Солонгосчуудыг дэлхийн аваргын 4-р байр эзлvvлсэн бас ноднийгийн дэлхийн аваргаар Австралийг амжилттай дасгалжуулсан гэдгээр нь та бид андахгүй болсон билээ.
За тэгээд ийм хүний удирдлаганд ах нар маань Евро2008ын аварга авах болтугай гэж ерөөе.