Будран орсон цагаан цасыг
Бусдаас ялгарах ногоон гацуурыг
Єєдєєс мишээх олны баясалыг
Ємнєєс ирэх амжилтын жилийг
Алгаа тосоод аваарай
Алдахаасаа ємнє єєртєє vлдээгээрэй
Золгон ирж буй 2008 ондоо
Зорьсон бvхэндээ заавал хvрээрэй.
Шинэ жилийн мэнд дэвшvvлье!!! Happy New Year! С Новым Годом
Monday, December 31, 2007
Happy New Year
Posted by
Баяраа
0
comments
Friday, December 21, 2007
Аваргуудын лигийн сугалаа явагдлаа
За дөнгөж түрүүхэн Аваргуудын Лигийн 16 баг хоорондоо хэрхэн таарах сугалаа явагдлаа.
Porto - Shalke04
Chelsea - Olympiacos
Real Madrid - Roma
Milan - Arsenal
Barcelona -Celtic
Manchester United - Lyon
Inter Milan - Liverpool
Sevilla - Fenerbahce
Арсенал-Милан энэ бол хамгийн үзүүштэй тоглолт. Залуучуудын эсрэг ахмадын золбоо тоглоно хэ хэ. Харин Ливерпул маань Интер Милантай. Бас л аймаар тоглолт. Итали Английн багуудын хоорондох ширүүн тулаанууд явагдах нээ.
Хамгийн уйтгартай тоглолт бол Севийля-Фенербахче 2 л байна даа.
Posted by
Баяраа
0
comments
Thursday, December 20, 2007
.
Ливерпулчууд сүүлийн 2 тоглолтодоо хожигдлоо. Эхнийх нь Английнхаа лигт МанЮ-д 1-0 ээр хусууллаа. Уул нь аймаар илүү тоглосон даанч азгүй байсан даа.
Өчигдөр Каарлинг Каапын тоглолтод Челсид 2-0 ээр хожигдлоо. Гоолуудыг Лампард Шева 2 хийж. Гэхдээ манайхан үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглоогүй байна лээ.
Харин маргааш дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөлбөмбөгийн фанатуудын хүсэн хүлээсэн мөч ирнэ. Учир нь маргааш Аваргуудын лигийн шигшээ тоглолтуудын сугалаа явагдах юм.
Posted by
Баяраа
0
comments
Saturday, December 15, 2007
CL-ийн шөвгийн 16 багийн нэрс тодорлоо.
За өнгөрсөн тойргийн тоглолтууд ч гоё боллоо. Хэд хоног бие чилээрхээд юм бичиж чадсангүй. Ямар ч байсан манайхан сүүлийн 3 тоглолтодоо 16 гоол хийж 1 гоол алдсан гэсэн үзүүлэлттэйгээр шөвгийн 16д шалгарч чадлаа.
Шөвгийн 16 баг
А хэсэг – 1. Порто /Португали/, 2. Ливерпүүл /Англи/
В хэсэг – 1. Челси /Англи/, 2. Шалке 04 /Герман/
С хэсэг – 1. Реал Мадрид /Испани/, 2. Олимпиакос /Грек/
D xэсэг – 1. АС Милан /Итали/, 2. Селтик /Шотланд/
Е хэсэг – 1. Барселон /Испани/, 2. Олимпик Лион /Франц/
F хэсэг – 1. Манчестер Юнайтед /Англи/, 2. Рома /Итали/
G хэсэг – 1. Интернациональ Милан /Итали/, 2. Фенербах /Турк/
Н хэсэг – 1. Севилла /Испани/, 2. Арсенал /Англи/
Одоо 12сарын 21 нд эдгээр багууд хоорондоо хэрхэн таарах сугалаа явагдана. Ливерпултэй таарах хэсгээсээ нэгээр гарсан нэг азгүй баг байх бололтой хэ хэ.
Posted by
Баяраа
0
comments
Monday, December 3, 2007
Криллээр бичицгээе
Зарим хvмvvс криллээр шивихээс илvv латинаар хурдан шивдэг. Ийм хvмvvст тохирсон нэг зvгээр зvйл байна. haraduut.googlepages.com/krill.html энэ шууд Латинаас крилл рvv хервvvлдэг юм байна. Хэрэглээд vзээрэй
Posted by
Баяраа
0
comments
Sunday, December 2, 2007
Ливерпул vs Болтон
Манай улаанууд ечигдер Английнхаа лигт Болтонтой тоглож 4-0 ээр бут ниргэлээ. Гоолуудыг Хийпиа, Торрес, Жеррард, Бабел нар хийв. Энэ тоглолт дээр Жеррард vнэхээр гайхалтай байлаа. Оороо нэг гоол хийж бусад гоолуудад бvгдэд нь маш том хувь нэмэр оруулсан. Ингээд Ливерпул ечигдер хожсоноор сvvлийн 3 тоглолтод 9 гоол хийж ганц гоол алдаагvй гэсэн vзvvлэлттэйгээр Английнхаа аваргад 3-р байранд явж байна.
Posted by
Баяраа
2
comments