2005 оны Аваргуудын Лигийн финалын тоглолт. Тиймээ энэ тоглолт хүн болгоны сэтгэлд хоногшон үлдсэн билээ. Манайхан эхний үед 3-0 ээр хусуулж яваад 2ер үе эхлээд манай агуу Жеррард маань гоолдож багаа нойрноос сэрээсэн билээ. Тэгээ л ердөө 8хан минутын дотор 3 гоол хийж тоог тэнцүүлээд улмаар торгуулийн цохилтоор ялж Жеррард толгой дээрээ цом өргөж байсан мөч тодхон санагдаж байна.
Энэ тоглолт Аваргуудын лигийн зууны шилдэг тоглолтоор шалгарсан билээ.
Saturday, February 16, 2008
Liverpool vs Milan 2005
Posted by
Баяраа
0
comments
Sunday, January 20, 2008
Гарчиг
Би чинь он гарсанаас хойш блогтоо юм бичээгүй юм байнашд.
Манай Ливерпулчүүд ч жоохон барцадтай байна шүү. Сүүлийн тоглолтууд дан тэнцээ. Дасгалжуулагч энэ тэрээ ч солих тухай яригдаад байгаа. Уул нь Рафа ч сайн л даа. Байж л байгаасай.Сая хэд хоногийн өмнө бүр доод лигийн нэг багтай ч бас тэнцсэн. Гэхдээ дараа нь хариугаа цөм авсан л даа. 5-0 ээр хожиход Жеррард маань 3 гоол, 2 оновчтой дамжуулалт хийсэн. Маргааш орой Виллатай арчаад хаяасай.
Posted by
Баяраа
0
comments
Monday, December 31, 2007
Happy New Year
Будран орсон цагаан цасыг
Бусдаас ялгарах ногоон гацуурыг
Єєдєєс мишээх олны баясалыг
Ємнєєс ирэх амжилтын жилийг
Алгаа тосоод аваарай
Алдахаасаа ємнє єєртєє vлдээгээрэй
Золгон ирж буй 2008 ондоо
Зорьсон бvхэндээ заавал хvрээрэй.
Шинэ жилийн мэнд дэвшvvлье!!! Happy New Year! С Новым Годом
Posted by
Баяраа
0
comments
Friday, December 21, 2007
Аваргуудын лигийн сугалаа явагдлаа
За дөнгөж түрүүхэн Аваргуудын Лигийн 16 баг хоорондоо хэрхэн таарах сугалаа явагдлаа.
Porto - Shalke04
Chelsea - Olympiacos
Real Madrid - Roma
Milan - Arsenal
Barcelona -Celtic
Manchester United - Lyon
Inter Milan - Liverpool
Sevilla - Fenerbahce
Арсенал-Милан энэ бол хамгийн үзүүштэй тоглолт. Залуучуудын эсрэг ахмадын золбоо тоглоно хэ хэ. Харин Ливерпул маань Интер Милантай. Бас л аймаар тоглолт. Итали Английн багуудын хоорондох ширүүн тулаанууд явагдах нээ.
Хамгийн уйтгартай тоглолт бол Севийля-Фенербахче 2 л байна даа.
Posted by
Баяраа
0
comments
Thursday, December 20, 2007
.
Ливерпулчууд сүүлийн 2 тоглолтодоо хожигдлоо. Эхнийх нь Английнхаа лигт МанЮ-д 1-0 ээр хусууллаа. Уул нь аймаар илүү тоглосон даанч азгүй байсан даа.
Өчигдөр Каарлинг Каапын тоглолтод Челсид 2-0 ээр хожигдлоо. Гоолуудыг Лампард Шева 2 хийж. Гэхдээ манайхан үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглоогүй байна лээ.
Харин маргааш дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөлбөмбөгийн фанатуудын хүсэн хүлээсэн мөч ирнэ. Учир нь маргааш Аваргуудын лигийн шигшээ тоглолтуудын сугалаа явагдах юм.
Posted by
Баяраа
0
comments
Saturday, December 15, 2007
CL-ийн шөвгийн 16 багийн нэрс тодорлоо.
За өнгөрсөн тойргийн тоглолтууд ч гоё боллоо. Хэд хоног бие чилээрхээд юм бичиж чадсангүй. Ямар ч байсан манайхан сүүлийн 3 тоглолтодоо 16 гоол хийж 1 гоол алдсан гэсэн үзүүлэлттэйгээр шөвгийн 16д шалгарч чадлаа.
Шөвгийн 16 баг
А хэсэг – 1. Порто /Португали/, 2. Ливерпүүл /Англи/
В хэсэг – 1. Челси /Англи/, 2. Шалке 04 /Герман/
С хэсэг – 1. Реал Мадрид /Испани/, 2. Олимпиакос /Грек/
D xэсэг – 1. АС Милан /Итали/, 2. Селтик /Шотланд/
Е хэсэг – 1. Барселон /Испани/, 2. Олимпик Лион /Франц/
F хэсэг – 1. Манчестер Юнайтед /Англи/, 2. Рома /Итали/
G хэсэг – 1. Интернациональ Милан /Итали/, 2. Фенербах /Турк/
Н хэсэг – 1. Севилла /Испани/, 2. Арсенал /Англи/
Одоо 12сарын 21 нд эдгээр багууд хоорондоо хэрхэн таарах сугалаа явагдана. Ливерпултэй таарах хэсгээсээ нэгээр гарсан нэг азгүй баг байх бололтой хэ хэ.
Posted by
Баяраа
0
comments